or l doo... uzeed ald ok....

osvor nasniihnii online naiz

ohidiin nuur budalt

2011-12-12 12:12

 

Охидын нүүр будалт

Гоо сайхан  | 2011 / 07 / 21

“Ханан дахь толь минь, Хан хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй нь хэн болохыг хэлж өгөөч?” гэж тольноосоо асууж байсан удаа бий юу? Охин болгонд энэ дэлхийн хамгийн хөөрхөн нь болох хүсэл бий. Гэвч заримдаа нүүрээ зөв будаагүйгээс болоод өө сэвээ далдлах нь битгий хэл улам тодотгочихдог тал бий. Гоолингоо нүүрний крем, пудр болон бусад бүтээгдэхүүнийг хэрэглэх зөв аргыг заах гэж байна.

Охидын нүүр будалт

Шингэн крем энгэсэг
Крем энгэсгийг түрхэхийн өмнө нүүр чинь хангалттай чийг, тэжээлийг авсан байх ёстой. Тиймээс урьтаж чийгшүүлэгч тоникоор арчиy, арьсандаа тохирсон тос түрхсэн байх нь зүйтэй юм. Дараа нь гаран дээрээ шингэн энгэсгээсээ тохирох хэмжээг аваад чигчий эсвэл ядам хуруугаараа таслан авч хоёр хацар, хамар, дух, эрүүнийхээ голд тавина. Тавьсан хэсгээсээ хоёр тийш, дээшээ чиглэлтэйгээр түрхэж тараана. Дээшээ чиглэлтэй түрхэхийн учир нь арьсыг чинь амархан унжих, үрчийхээс сэргийлж буй хэрэг юм. Хэрэв чиний крем бөөгнөрөөд, эсвэл арзайгаад байвал арьс чинь хангалттай чийгшилийг аваагүй, эсвэл түрүүнд нь түрхсэн тос чинь шингээгүйн шинж юм. Тиймээс тоникоор арчиж хэдэн минут шингээснийхээ дараа энгэсгээ түрхээрэй. Крем энгэсгийг хэрэглэхээсээ өмнө үргэлж сэгсэрч байхыг зөвлөж байна. Учир нь пигментүүд нь доороо туначихвал, нүүр будалт чинь жигд болж чадахгүй.

Шахмал энгэсэг
Шахмал энгэсгийг жигд түрхэхийн тулд хуурай порлоныг хэрэглэх хэрэгтэй. Мэдээж өмнө нь чийгшүүлэгч тос, тоник хэрэглэсэн байх ёстой. Порлоноор будаж болох хэсгийг бүгдийг нь будсаны дараа, үлдсэн хэсэг(жишээ нь нүдний хар хүрээ)-ийг жижиг нарийн багсаар будна. Шахмал энгэсэг хэрэглэдэг тохиолдолд нунтаг пудр хэрэглэх шаардлагагүй юм.

“Stick” энгэсэг
Уруулын будаг шиг эргэгддэг нарийхан савтай энгэсгийг бид ийн нэрлэж байгаа юм. Ийм энгэсгийг шууд савнаас нь барьж байгаад түрхэх юм уу, хурууныхаа өндгөөр бага зэргийг аваад түрхэж болно. “Stick” энгэсгээр хацран дээгүүрээ хөндлөөш нь зурж байгаад хоёр тийш тараах замаар түрхэх хэрэгтэй. Мөн эрүү, духан дээрээ хөндлөөш нь нэг бүдүүн зураас гаргаж байгаад гадагш нь тараана.

Өө дарагч
Ямар ч өө дарагчийг шингэн энгэсэг хэрэглэсний дараа түрхэх хэрэгтэй. Хэрэв өмнө нь түрхэх юм бол арилчихна. Мэргэжлийн нүүр будагчид өө дарагчийг аль болох жижиг хэмжээгээр, нимгэн түрхэхийг санал болгодог. Тиймээс үнэхээр шаардлагатай үед л өөрийнхөө арьсны тононд ууссан өнгийн өө дарагчийг хэрэглэж байгаарай. Хэрэв чиний өө дарагч арьснаас чинь ялгараад байвал хурууныхаа өндгөөр бага зэрэг товшиж өгвөл дээрдэнэ. Нүдний доор үүссэн хар цагирагийг хамар нүд хоёрын хоорондох хэсэгт бага зэргийг түрхээд, зовхиныхоо төгсгөл хэсэгт мөн адил бага зэрэг түрхээд дотогш нь чиглэлтэй тараагаарай. Тараахдаа ядам хуруугаа ашиглавал зүгээр. Харин нүүрэн дээр гарсан үрэвсэлт батгыг далдлахдаа хамгийн нарийн багсыг хэрэглэж, эсвэл хуруугаараа түрхэж болно.

Нунтаг энгэсэг
Нунтаг энгэсэг нь шингэн энгэсгийг арьсны тононд нэгтгэхээс гадна нүүрэн дээр бусад будаг илүү сайн тогтоход тус болдог. Нунтаг энгэсгээр цэвэрхэн будахын тулд заавал багс хэрэглэх шаардлагатай. Нунтаг энгэсгийг багсаар тараасныхаа дараа, арьсандаа улам шингээж будаагүй мэт харагдуулахыг хүсч байвал хатуу порлоноор бага зэрэг дарж түрхэж болно. Ингэснээр шингэн энгэсэг, өө дарагч, нунтаг пудр гурав бие биедээ уусч төрөлхийн харагдах болно. Хагас тунгалаг энгэсэг хэрэглээрэй. Учир нь нунтаг пудр бол ямар нэг өнгө гаргах биш, будалтыг “цэвэрлэх” үүрэгтэй юм.

Нүдний будаг
Гүн, өтгөн будалтаас аль болох зайлсхийгээрэй. Түүний оронд ууссан будалт нь мэргэжлийн харагдаж, нүдийг чинь улам дур булаам болгоно. Бараан будаг түрхсэн газраа илүү хүчтэй харагдуулдаг. Харин цайвар будаг түрхсэн газраа ялгаруулж, тодруулж өгдөг. Тиймээс цайвар будгийг зовхи болон, хөмсөгний доод хэсэгт, харин бараан будгийг сормуусны уг хэсэгт түрхэх нь элбэг байдаг. Энэ энгийн дүрмийг л санаж явбал нүүр будах маш амархан байх болно. Нүдний будгийг нарийхан зөөлөн багс эсвэл хатуу багс ашиглан будаж болно. Гэвч зөөлөн багс нь уусгаж будахад илүү үр дүнтэй байдаг. Хэрэв чиний нүдний будаг бага зэрэг гялалзагчтай, эсвэл металл өнгөтэй бол түрхэхээсээ өмнө багсаа үл ялиг усанд дүрж байгаад будвал гэрэлд илүү сайхан харагддаг. Цайвар будгаа эхэлж зовхиндоо тэр чигт нь түрхэнэ. Дараа нь зовхиныхоо дээд төгсгөл хэсэгт нь бараан будгаа гадагшаа чиглэлтэйгээр түрхэж өгнө. Ингэхдээ хөмсөгнийхөө ясыг дагуулан хуруугаа тавьж байгаад будвал будаг илүү гарч, хэлбэр алдагдахаас сэргийлэх болно гэдгийг санахад илүүдэхгүй. Нүднийхээ будгийг түрхэсний дараа хурууныхаа өндгөөр хооронд нь уусгаарай.

Сормуусны будаг
Үргэлж доод сормуусаа эхэлж будаж байгаарай. Дараа нь дээд сормуусаа угаас нь эхэлж үзүүр хүртэл нь будахдаа сойзоо хоёр тийш нь үл ялиг хөдөлгө. Ингэснээр сормуус чинь ширхэг ширхэгээрээ салж, бөөгнөрөхгүй. Харцаа улам тодотгохыг хүсвэл хоёр давхарлаж буд.

Хацар өнгөлөгч
Охид хацар өнгөлөгчнийхөө өнгийг буруу сонгох тохиолдол бий. Үүнээс сэргийлэхийн тулд өөрийнхөө арьсыг халууцсан эсвэл даарсан үедээ ямар өнгөтэй болдгийг нь ажиглах хэрэгтэй. Зарим охид дасгал хийснийхээ дараа туяарсан ягаан өнгийн хацартай болчихдог бол зарим нь интоорынх шиг улаа бутарсан хацартай болчихдог. Хацар өнгөлөгчний чинь өнгө хацарны чинь улайдаг өнгөтэй таарч байх ёстой юм. Эсвэл уруулныхаа өнгөтэй тааруулж сонгож болно. Цагаан тонтой арьсанд ягаан сарнайн өнгө, харин ногоон тонтой арьсанд тоорын ягаан, бараандуу арьсанд абрикосны улаавтар өнгө зохино.
Өнгөө сонгосныхоо дараа тохирох найрлагаа сонгоорой. Тослог болон холимог арьсанд нунтаг, эсвэл шингэн гелэн өнгөлөгч илүүтэй таарна. Харин хуурай арьсанд тослог өнгөлөгч зүйтэй. Хацар өнгөлөгчийг бүдүүн багсаар түрхэнэ. Гэвч нунтаг пудрт хэрэглэсэн багсаа хацар өнгөлөхдөө хэрэглэж болохгүйг анхаараарай. Багсаа өнгөлөгчдөө дүрээд, илүүдэл будгийг сэгсэрнэ. Тэгээд толинд хараад инээмсэглэ. (Ингэвэл чиний хацарны яс тодорно. Дээрээс нь инээж байгаа царайгаа харах сайхан шүү дээ) Тэгээд зөвхөн хацрынхаа ясан дээр гадагшаа чиглэлтэйгээр түрхээрэй.

Нүүрээ зөв будаж сурах нь охид бүсгүйчүүдийн заавал эзэмших ёстой нэг чадвар юм. Олон дахин будаж сургуулилсны эцэст өөрийн чинь нүдний өнгө, үсний өнгөтэй ямар будалт илүүтэй тохирдог болохыг олох болно. Янз янзын будаг хэрэглэж үзэх нь туршлагаа сайжруулах бас нэгэн арга юм.

Хонгор охин минь чамд амжилт хүсье!

 

Нийтэлсэн : sisika | Уншсан (3463) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. BILGUUN :
    2014-07-16 16:19

    creme nice yamarshuu bwal zugeer we

  2. oogii :
    2014-01-23 18:15

    16 as 18 nasndaa nvdee yj bdwal zvgr wee

  3. Nominerdene :
    2013-12-26 16:41

    энгийн юм байнаа охид нүдээ яаж будвал гоё харагдах вээ

  4. nomin :
    2013-12-20 19:59

    17-18 nasnii nuur budalt taviad uguuch

  5. togtox :
    2013-12-19 14:11

    Engin l ym bna da gj

  6. oogiinoo :
    2013-11-30 09:46

    neree 9-10 nasnii nuur budalt zaahgui ym uu

  7. tsemka :
    2013-11-26 12:37

    yg ymar brandiin budag bwl zugr we bas budhaar nuuren dr batga grad hetsu bna

  8. Sunny :
    2013-10-19 17:16

    12-13 nasni nuur budalt gargaad ogooch

  9. Sunny :
    2013-10-19 17:16

    12-13 nasni nuur budalt gargaad ogooch

  10. dema :
    2013-07-18 00:52

    13-14 nasnii ohidiin nuur budalt goe zuragtai ni gargad uguuj

Сэтгэгдэлийн тоо : 19 Сэтгэгдэлийн хуудас 1 2 > 

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл